top of page
Stocks on a Screen

Манай компани

Монгол улсын эрдэс баялагийн салбарын одоо ба ойрын ирээдүйг дижитал орчинд загварчлан судалгаа, шинжилгээ хөгжүүлэлтийг хийж олон улсаас хөрөнгө оруулалт татан төвлөрүүлэх ONLINE HUB бүтээнэ.

Төсөл хөтөлбөр: Resources
5330860.jpg

Хайгуул, судалгааны төсөл

2010 оноос эхлэн баруун аймагт чулуун нүүрс, төмрийн хүдрийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн. Дорнод аймагт кварцын хайгуулын төсөл хэрэгжүүлдэг. 

Монгол улсын эрдэс бүтээгдэхүүний боловсруулалт, экспортыг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтэц ялангуяа эрчим хүчний салбар, зам тээврийн салбарын хөгжилд өөрийн  хувь нэмэрийг оруулах зорилготой тул эрчим хүчний шугам, станцуудын барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх засварын ажил гүйцэтгэх мэргэжлийн өндөр чадвартай туслан гүйцэтгэх дотоодын компаниудтай хамтран түншлэлийн хэлбэрээр ажиллаж эхлээд байна.

20211111_115827.jpg

Нүүрс тээвэр

2017 оноос хойш Улаанбаатар төмөр замаар Эрээний боомт руу 200.000 тонн нүүрс экспортлосон туршлага дээр үндэслээд 2021 оны 6-р сард Эрдэнэс таван толгой ХКомпанитай 2021/483 тоот гэрээтэй исэлдсэн нүүрс 50.000 тонн худалдан авах гэрээ хийж Таван толгой — Чойр чиглэлийн 470км авто тээврээр Улаанбаатар төмөр зам, Чойр өртөөн дээр буулган галт тэргэнд ачиж экспортлох ажлыг дахин эхлүүлээд байна.


Бид өмнөх үйл ажиллагаагаар эрчим хүчний нүүрсийг Дорноговь аймгийн уурхайнуудаас НӨАТ багтсан үнээр худалдан авч 2017 онд 2.9 тэрбум, 2018 онд 5.4 тэрбум төгрөгийн экспортын борлуулалт, 2019 онд 2.4 тэрбум , 2020 онд 60 сая төгрөгний борлуулалтын орлоготой нийт эргэлтийн дүн 12 тэрбум төгрөгт хүрээд байна.

data mining.jpg

Дижитал зөвлөх үйлчилгээний платформ

Компаний 17 жилийн туршлагад тулгуурлан уул уурхайн геологи хайгуулын лиценз эзэмшигч, олборлогч, тээвэрлэгч, үйлдвэрлэгч, даатгал, банк, талбай эзэмшигч, зээлийн үйлчилгээ үзүүлэгч нарын нэгдсэн платформ болгох зайлшгуй шаардлага гарч ирээд байгааг судалгаанууд харууллаа.
Энэхүү судалгаануудад үндэслэн бизнес загвараа өөрчлөн сайжруулж уул уурхайн бүтээгдэхүүнийг хэрхэн яаж эрсдэл багатай худалдан авахад зөвлөгөө өгөх, зөвлөх үйлчилгээний дижитал загварчлал бүхий ”Эрдэс баялаг хөрөнгө оруулалтын цахим зөвлөх үйлчилгээний платформ төсөл”-ийг хэрэгжүүлээд байна. Судалгаа хөгжүүлэлтэд зориулж дэлхийн голлох 5 хэл дээр буюу англи, хятад, араб, япон, солонгос хэл дээр хийгдэж байна.
Уг төсөл СИ АЙ ЖИ компанийн гадаад, дотоодын томоохон түнш болон харилцагч нарын дунд өндөр хүлээлттэй, цахим шилжилтэд уул уурхайг шилжүүлэхэд чухал ач холбогдолтой.

004.jpg

БИД ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

Бид бүхэн өнөөдрийг хүртэл БНХАУ, БНСУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдтэй хамтарч, гадаадын худалдан авагч нарын итгэлийг хүлээн ажиллаж байна. Монгол улсын эрдэс бүтээгдэхүүний боловсруулалт экспортыг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтэц, ялангуяа эрчим хүч, зам тээврийн салбартын хөгжилд бага ч гэсэн хувь нэмэр оруулах зорилготой тул эрчим хүчний шугам, дэд станцуудын барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх, засварын ажил гүйцэтгэх мэргэжлийн өндөр чадвартай туслан гүйцэтгэх, дотоодын компанудтай хамтран түншлэлийн хэлбэрээр ажиллаж эхлээд байна.

Төсөл хөтөлбөр: Text
bottom of page