Нүүрс тээвэр
2017 оноос хойш Улаанбаатар төмөр замаар Эрээний боомт руу 200.000 дээш тонн нүүрс экспортлосон туршлага дээр үндэслээд 2021 оны 6-р сард Эрдэнэс таван толгой ХКомпанитай 2021/483 тоот гэрээтэй исэлдсэн нүүрс 50.000тонн худалдан авах гэрээ (НӨАТ-тэй үнээр) хийж, Таван толгой — Чойр чиглэлийн 470км авто тээврээр Улаанбаатар төмөр зам, Чойр өртөөн дээр буулган галт тэргэнд ачиж экспортлох ажлыг дахин эхлүүлээд байна.
Бид эрчим хүчний нүүрсийг Дорноговь аймгийн уурхайнуудаас НӨАТ багтсан үнээр худалдан авч 2017 онд 2.9 тэрбум, 2018 онд 5.4 тэрбум төгрөгийн экспортын борлуулалт хийж, 2019 онд 2.4 тэрбум төгрөгний, 2020 онд 60 сая төгрөгний борлуулалтын орлоготой нийт эргэлтийн дүн 12 тэрбум төгрөгт хүрээд байна. 2021 онд 3,8 тэрбум, 2022 оны 8 сарын байдлаар 2,6 тэрбум төгрөгт хүрчээ.